Анх удаа харилцагч компани дээр очиж ажиллахаар болж хэлтсийн дарга маань дагуулаад л явлаа. Уул нь өдрийн цайны цаг болоод гарч дэлгүүрээс идэх юм авчраад идэх гээд сууж байсан чинь хэлтсийн дарга орж ирээд 13 цагаас уулзахаар цаг товолчихсон явья гэдэг юм байна тэгээд хоолоо ч идэж амжилгүй дагаад л алхлаа шинэ ажлын газар маань манай гэрээс нилээн зайтай 2 удаа дэнша (цахилгаан галт тэрэг) солиж сууж байж очдог Ооцука гэдэг өртөө байлаа. Дэнушанаас буугаад бол ойрхон 2 минут алхаад л очих газар. Ажллах газар маань 9 давхар барилгын 4-өөс 9 давхар хүртэл тэр чигээрээ 500 гаруй ажилчинтай HITACHI ийн нэг салбар Hitachi Plant Engineering гэдэг компани байв. Энэ компани дээр 5 хүний бүрэлдэхүүнтэй нэг прожект дээр ажиллахаар болов. Ажлын анхны хурал дээр хэн хэн ямар модуль хийх талаар ярилцав. Дэвхийсэн зузаан бичиг баримт авчраад л урд тавьчихлаа нийт хийх ажлын 4-н хэсэгт хуваачихсан аль модуль хиймээр байна гэж асууж байна. Юу ч гэсэн агуулгыг нь унших гэтэл арзайсан олон мэдэхгүй ханз уншаад ч гэсэн сайн ойлгохгүй бололтой. Надтай хамт ажиллах хүмүүс 3-н хятад, нэг япон хүн. Япон хүн нь төслийн удирдагч, прожектийн бичиг баримтыг бичсэн хүн харахад даруухан ноомой болов уу гэмээр залуу. 3-н хятадын 2 нь 30 дөхөж яваа залуучууд нэг нь 40 дөхөж яваа хүн байлаа. Нөгөө 3-н хятад хоорондоо хятадаар шулганалдаж байснаа прожектийн сүүлийн 3 модулийг хийнэ гээд сонгочихов. За ингээд хамгийн эхний модуль ямар ч сонголтгүйгээр надад оногдлоо төслийн удирдагч маань хамгийн хүнд нь чамд оногдлоо чадах уу л гэж асууж байна. Юу хийхийг нь хартал 2 систем дээр нэмэлт өөрчлөлт хийхээр байв. Нэг нь VB, Oracle дээр бичсэн Application-ний нэмэлт өөрчлөлт нөгөө нь ASP,MS Sql Server дээр бичсэн Web Application-ний нэмэлт өөрчлөлт байв. Web Application нь өмнө нь бичиж байсан системтэй төстөй систем байсан тул би энэ модулийг хийж чаднаа гээд л хариулчихлаа. Хийх ажилаа нарийвчлан тайлбарлуулж аваад ажилдаа орохоор боллоо. 3-н хятад хоорондоо хятадаар ярьж байгаад компани дээр гадаад хэлээр ярих хориотой гэсэн сануулага аваадхав. Төлөвлөгөөг нь хартал програмчлал нь 2 долоо хоног, ганцаарчилсан тест нь долоо хоног, нэгтгэсэн тест нь долоо хоног, бичиг баримт боловсруулах нь долоо хоног нийт 5-н долоо хоногийн ажил байв. Эхний өдөр цайны цагаар 3-н хятадтайгаа хоол идхээр явж байтал нөгөө 3 маань энэ төлөвлөгөө хэтэрхий хатуу төлөвлөгөө байна 3-н сар хийх ажлыг 5-хан долоо хоногт хийлгэх гэж байна амжихгүй гэж ярьж байх юм би ч дотороо амжихгүй бол яанаа гэж санаа зовж л байлаа. Энэ ажил бол миний хувьд маш чухал, хоолой дээрээ хутга тавиулчихсан байгаа мэт ирээдүйтэй маань холбоотой чухал ажил байлаа. Миний хувьд анх удаа харилцагч компани дээр очиж ажиллах гэж буй тохиолдол мөн харилцагч компани нь манай компаний хамгийн том харилцагчийн нэг бөгөөд намайг цаашид харилцагч компани дээр очиж ажиллаж чадах нь уу үгүй юу, хэлний мэдлэг нь хэр болсон байна гэдэг шалгуур байсан учраас энэ ажлыг маш сайн хийхгүй бол болохгүй ажил байв.
Эхний модуль
Web Application-ний ажиллагааг хянах модуль байлаа. Тухайн систем нь Үйлчилгээний удирдлагын систем гэдэг Web Application бөгөөд 2001 оноос хойш хөгжүүлэгдэж байгаа 300 гаруй хуудастай бөгөөд сая өгөгдөл дээр торохгүй ажиллаж байгаа маш сайн бичигдсэн нилээд том Web Application. Удирдлагын програмаас Үйлчилгээний удирдлагын системийг ашиглахыг хориглох, өгөгдөл харах, оруулах, борлуулалт хийх хугацааны хязгаарлалтуудыг оруулж өгөх бөгөөд турхайн системийг ажиллаж байхад дээрхи үйлдэлийг хориглосон хугацааны хязгаарлалтанд ойртож байвал тухайн үйлдэлийг хэдэн минутын дараа хориглох вэ гэдгийг анхааруулах хэрэв хориглосон хугацааны хязгаарлалтанд орчихсон байвал тухайн үйлдэлийг ашиглахыг хориглох модуль бичих байв. Энэ модулийг Include хэлбэрээр зохион байгуулаад Serverside script дээр биччихлээ. Serverside script ээс Messagebox харуулахад хүндрэлтэй байдаг бөгөөд тэрийг Response ашиглаж шийдэв. Ер нь Response-ийг Debag хийх болон олон талаар ашиглаж болох юм.
Бусад ажлууд маань ч нэг их асуудал байсангүй 2 долоо хоногт хийх ажлыг нь 3 өдөрт гялалзуулчихав. Төслийн удирдагч маань хүрч ирээд би ASP сайн мэдэхгүй ASP сайн мэддэг хүн таарч намайг аварлаа маш их баяраллаа гэж байхын( хэ хэ миний ASP сайн мэдэх гэж юу байхав. юу ч мэдэхгүй хүн японд ирээд нэг систем дээр ажиллахдаа хальт ойлгож л авсан төдий), 3-н хятадыг мэдэхгүй зүйл байвал надаас асуу гэж хэлсэн ч ичсэндээ ч тэр юмуу асуухгүй л байгаад байлаа. Гэтэл нэг өдөр асууж байнаа тэр асуудалаа шийдэж чадахгүй 2 хоносон байгаа юм ядаж байхад надаас асуухаасаа ичээд асуухгүй л байгаад байсан юм билээ. Гэтэл нэг хурал дээр хамгийн сайн ажиллаж байгаа нь намайг гээд хэлчихсэнээс хойш 3-н хятад маань надад илт дургүй болчихов. Миний хийсэн зүйлээс алдаа олох гээд л өө хайгаад л гэтэл нэг алдаа олчихоод бөөн баяр хөөр болоод л над дээр төслийн удирдагчыг дагуулаад л ирдэг юм байна. Тэгэхээр хамт сууж байгаад л хаана алдаа байгааг нь хайлаа гэтэл өөрийнх хийсэн зүйл дээр алдаа гараад ирэв нөгөө хятад маань муухай царайлаад л дуугай яваад өгөв. Барьцана, атаархана гэдэг хүн болгонд л байдаг зан байх л даа гэхдээ хятадууд үнэхээр муухай санаатай улсууд энэ талаар бичих гээд нилээн юм дэвтэр дээрээ биччихсэн байгаа ч блог дээрээ бичих зав гарахгүй л яваад байна дараа нэг сайхан нартай өдөр бичнээ.
Зовсоны эцэст жаргана гэж HITACHI дээр сар гаран ажилласан төсөлөө амжилттай дуусгаж нэг ч гэсэн алхам урагш алхав. Энэ удаагийн төсөл дээр сайн ажилласан учраас дараагийн төсөлд авч ажиллуулана гэж хэлтсийн даргаас нь сонсчихоод жаахан ч гэсэн урам орлоо.
Үргэлжлэлийг нь бичиж амжихгүй л яваад байна удахгүй бичнээ