Sunday, December 21, 2008

2. JONE өгөгдөл боловсоруулах систем

Энэ систем миний японд ирээд анхны ганцаараа бичиг баримтыг нь уншаад шинээр бичсэн систем. Энэ системийг бичих гэж их ч хичээсэн, жаахан ядарсан ч маш их туршлага хуримтлуулж авсан юм. JONE нь HITACHI Plant Technology компаний өгөгдөл боловсоруулах систем бөгөөд нэг системээс гарсан өгөгдөлүүдийг уншиж, боловсоруулаад өөр нэг систем рүү өгөгдөлийг нэгтгэх програм бичих ажил байв. Энэ систем нь Client, Server Application бөгөөд Visual Studio 2003 ийн VB.Net 2003 дээр програмчлах өгөгдөлийн бааз нь Excel, MS Access ийг ашиглах байв. Техникийн даалгавар нь 3 хэсгээс бүрдэх бөгөөд нэг нь л гэхэд 40 өөд хуудастай дэвхийсэн зузаан бичиг баримт. Анх хараад жаахан сүрдэж байлаа дүүрэн мэдэхгүй ханз гэтэл төлөвлөгөөг нь хараад золтой л ухаан алдаад уначихсангүй жижиг ч гэсэн бүхэл бүтэн системийг ганц хүн хийх төлөвлөгөө гэсэн чинь програм бичих нь 5 хан өдөр тест хийх, бичиг баримт боловсоруулахад нь 5 өдөр төлөвлөчихөж. Хэлтсийн дарга маань уучилаарай энэ төлөвлөгөө үнэхээр хэцүү төлөвлөгөө болчихлоо харилцагчид хүлээлгэж өгөх хугацаа нь тулчихсан учираас амжуулахгүй л бол болохгүй хичээгээрэй гэдэг юм байна үнэхээр арай л дэндүү юмаа гэхдээ одоо тэглээ гээд яахав за би хичээнээ л гэж хэллээ. Бичиг баримтаа уншаад юу хийхээ ойлгох гэсээр байтал 4 хоног нь талийгаад өглөө уул нь өдөр бүр орой 11 хүртэл ажиллаж байсан ч дүүрэн мэдэхгүй ханз болохоор уншиж ойлгоход үнэхээр хүнд байлаа. Програмчлалаа 5 дах өдөр нь нэг юм эхэллээ Visual Studio 2003 ийн VB.Net 2003 дээр програм бичиж байгаагүй болохоор жаахан санаа зовож байсан ч Syntax ийг нь ойлгочихвол асуудал байхгүй байлаа. Баазтайгаа холбоод өгөгдөлүүдээ харуулах, Excel ээс өгөгдөл унших зэргийг нь хийгээд явж байтал өнөөдөр програмын эхний модуль дуусах ёстой гэдэг юм байна за болохоо байлаа. Амжихгүй нь ээ гэтэл хагас бүтэн сайн өдөр ажилла гэж байна. Хагас бүтэн сайнд ажиллаад орой харих гэтэл  маргааш өглөө харилцагчид хийсэн програмыг чинь үзүүлэх хэрэгтэй байна өнөө шөнө ажилла гэдэг юм байна тэгээд компьютерийн араас босолгүй 36 цаг ажиллаа. Нэгдэх өдрийн шөнө нэг гэрийн бараа харж нүдний хор гаргачихаад хоёрдох өдөр ажилаа хийж байтал програмын хоёрдох модуль нөгөөдөр өглөө гэхэд дуусах ёстой харилцагчид үзүүлэнэ гэдэг юм байна за тэгээд 2 бүтэн шөнө 3 н бүтэн өдөр цурам ч хийлгүй компьютерийн араас ч босолгүй ажиллаа. Монголд Төмөр замын удирдах газар ажиллаж байхдаа нойр хоолгүй явдаг л байсан гэхдээ арай ч 60 цаг компьютерийн араас босолгүй сууж үзээгүй. Нилээн ядарч байлаа толгой тархи хагас дүйнгэ болчихсон, нойр хүрхээ болиод гөлийчихсөн хүн л сууж байлаа нүд харин ухархайгаараа жаахан өвдөж байв. Хэлтсийн дарга маань бараг 7 хоног унтаагүй явж байсан 60 гарчихсан хүн гэхэд яахаараа тийм бие сайтай байдагыг би ойлгоогүй аргагүй л ажлын төлөө төрсөн жинхэнэ япон хүн юм даа гэж дотроо бодож байтал хүрч ирээд ядарч байна уу гэж асууж байна ичсэндээ зүгээрээ л гэчихлээ тэгсэн хэлтсийн дарга бусад хүмүүст хандаж ням сан монгол хүн асашоёрү шиг бие сайтай хүчтэй гэдэг юм байна дотроо баярлах шиг ч. За нэг юм 2 долоо хоног нойртой нойргүй гөлийтөл суусаны эцэст програмаа бичиж дууслаа. 

Үргэлжлэлийг нь бичиж амжихгүй л яваад байна удахгүй бичнээ

1 comment:

Happy Code said...

Гайхалтай юм аа.
Танд амжилт хүсье!

Та надад програмист болоход юунаас эхлэх болон хамгийн сайн сурах зүйл юу болох талаар өөрийн мэдлэгээсээ хуваалцаж болох уу?