Saturday, October 10, 2009

Анд найз Барбаатартаа төрсөн өдрийн баярын мэнд хүргэе!

Хорвоод мэндэлсэн хосгүй баярын өдөр нь тохиож байгаа найз Анд найз Барбаатартаа төрсөн өдрийн баярын гал халуун мэнд хүргэе!

Найздаа амьдралд нь хамгийн сайн сайхан бүхэнийг хүсэе!
Анд найз бидэндээ үргэлж инээд хөөр баяр баясгалан бэлэглэж яваарай!

Алаг дэлхийд намайг ганцаардал бүү үзэг гэж
Ашгүй бурхан гар таталгүй хайрласан
Алт шиг сайн анд нөхөртэй билээ би
Алтан үсэгээр бичиж, титэм хийж өмсмөөр
Анд нөхөд минь миний цорын ганцхан гангараа юм
Би анд найзаараа бахархдаг шүү Миний найзын амьдрал гэрэл гэгээтэй байгээ

Saturday, October 3, 2009

Аз жаргал

Бямбажавын Энхтуяа: Аз жаргал гуйлгачин шиг

Аз жаргалыг дараа ир гэж бүү буцаа
Анхны яргуй цасан дороос ургадаг шиг
Аадар бороо дээд тэнгэрээс асгардаг шиг
Аз жаргалын элч цаг цагтаа ирдэг юм

Хойтон жилийн наадамд өмсөхөөр хадгалсан
Хоргой эмжээртэй дээл бишээ аз жаргал
Аз жаргалыг дараа ир гэж бүү буцаа
Анхны яргуй цасан дороос ургадаг шиг
Аадар бороо дээд тэнгэрээс асгардаг шиг
Аз жаргалын элч цаг цагтаа ирдэг юм

Хойтон жилийн наадамд өмсөхөөр хадгалсан
Хоргой эмжээртэй дээл бишээ аз жаргал

Бороо сүлсэн нарны гэрэл солонго болон нумладаг шиг
Бодол ариуссан насны жаргал хайр болон ивлэдэг юм

Зузаан янаг сэтгэл үүрдийн үүрдийг хүслээ ч
Зуурдын энэхэн хорвоогийн зурагтөөрөг хатуу
Арзыг хорз болтол нь нэрж болохоос бус
Аз жаргалыг дараа эдэлнэ гэж хадгалж болдоггүй юм

Аз жаргалыг дараа эдэлнэ гэж өөрийгөө бүү хуур
Ачит ээжийгээ дараа жаргаана гэж өдөр хоногийг бүү хуур
Аугаа эх орноо дараа мандуулна гэж өстөндөө бүү хуурт
Алаг үрээ дараа ир гэж үрийн заяаг бүү хуур

Аз жаргал гуйлгачин шиг үүдийг чинь тогшвол бүү хөө
Агшин хором бүхэн эргэж ирдэггүйг бүү умарт
Ариухан сэтгэлийн үнэн үгээ бүү хадгал
Аяндаа минийх л юм чинь гэж намайгаа бүү шаналга

Шаглаж дуусаагүй үлдсэн торгон дээл шиг
Шаналалд идэгдсэн гундуу заяа үлддэг юм
Шатаж дуусаагүй унтарсан гал шиг
Санасаар яваад өнгөрсөн дутуу амьдрал үлддэг юм

Алтан дөрөө уяан дээр хангинахад
Аянчин хорвоогийн морийг тосож ав
Аяар аяар хаалгыг чинь тогших
Аз жаргалыг бүү буцаа...

Маш их таалагдсан болохоор нь оруулчихлаа

Sunday, September 20, 2009

Дандаа чамайг хайрлаж явья аа



Дандаа чамайг хайрлаж явья аа
Даруухан зангийг чинь дээдлэж явья аа
Орчлонд уярахын жаргал амтлаад
Онгон зүрхэндээ нандагнаж явья аа

Хорвоод олдсон энэхэн насандаа
Хонгор чамайгаа хайрлаж явья аа
Эргэх амьдралын нугачаан дунд
Энхрий чамайгаа түшиж явья аа
Эргэх амьдралын нугачаан дунд
Энхрий чамайгаа түшиж явья аа


Хүнийг хайрлах хувьтай төрсөн
Хүслээ гүйцээх азтай төрсөн
Уяралын сайхан хайлан мэлмэрэх
Ухаант чамаараа бахараж явья аа

Дандаа чамайг хайрлаж явья аа
Даруухан зангийг чинь дээдлэж явья аа
Орчлонд уярахын жаргал амтлаад
Онгон зүрхэндээ нандагнаж явья аа
Орчлонд уярахын жаргал амтлаад
Онгон зүрхэндээ нандагнаж явья аа

Saturday, June 6, 2009

Хүмүүс яагаад цэцгэнд дуртай байдаг вэ?

Бороо ороод байхаар нь шүхэр барьж байгаад ганц нэг зураг дарав.



Saturday, May 16, 2009

Насан багын дурсамж


зургыг М. Бат-эрдэнэ

Энэ зургыг үзээд багын минь нэг сайхан дурсамж санаанд орлоо. Би тэр үед 5 р ангийн бацаан байлаа.
Манайх гэдэг айл сумын төв дээр байдаг аав ээж 2 маань хоёуулаа сургуульд ажилладаг болохоор зун л хөдөө нүүж зусдаг байв. Манай гэх хэдэн малыг аавын ах малладаг авга ахын хүүхэдүүд манайд ирж сургуульд суудаг байсан. Аав маань сумандаа, аймагтаа нэртэй сайн математикийн багш, авга ах маань нутаг усандаа нэртэй сайн малчин, малын эмч. Хичээлийн амралт болохоор л хөдөө авга ахынд очиж малаа маллана. Миний хувьд гэр бүлийнхээ өмнөөс авга ахынд очиж малаа маллаж буй том малчин.

Тэр зун 8 сарын эхээр авга ахынхаас 30 аад км зайтай шүү, мараа элбэгтэй газраад хонио оторлохоор боллоо. Оторт явах хүмүүсээ 2 хэсэгт хувааж 14 хоногоор ээлжилж явахаар болов. Манай хэсгийн ахлах хоньчиноор хамт оторт явах айлын маань хүргэн нь, нөгөө хэсгийн ахлах хоньчиноор хажуу айлын маань мундаг малч өвгөн, дагавар хоньчиноор манай үеэл (одоо мундаг авто-ын инженер) явхаар болов. За тэгээд ахлах хоньчин ахтайгаа оторт гарлаа даа. Эхний хэдэн өдөрт ч сайхан л байлаа. Гэтэл нөгөө ахын маань эхнэр нь төрөх болчихоод сумын төвд эмнэлэгт хэвтэв. Тэрнээс хойш нөгөө ахлах хоньчин маань байдаггүй ээ сумын төв яваад алга болов. Уул нь тэр ах маань гэр лүү явж хоол хүнс авчрах, шөнө хонио манах ажлыг нь хийдэг би хоол унд хийх, өдөрт нь хонио хариулдаг байв.

Ойр хавь хэн ч байхгүй эзгүй хээр талд жижигхэн товцогын оройд майханаа барьчихсан шөнө болохоор хонио майханаа тойруулж хэвтүүлээд л манаад хонодог байв. Ганцаараа ч гэсэн шөнө нь майханыхаа үүдэнд гар чийдэнгээ бариад л суугаагаараа хонож байлаа гэтэл 3 дөрөв хоног нөгөө ах маань ирдэггүй ээ. Хоол хүнс ч дууслаа, гар чийдэнгийн баттерэй ч дууслаа ер нь нилээн зудтарч эхэллээ.

Гэтэл тэр нэг шөнө айхтар аянга цахилгаан, мөндөртөй, ширүүн салхитай бороо оров. Майхан маань хийсч явчих гээд байдаг хэдэн хонь маань бороонд уруудаад алга болох гээд байдаг дээр нь цахилгаан цахиад үнхэлцэг хагалчих гээд байдаг 5 р ангийн хүүхэдэд бол хол ахдсан хэцүү даваа байсан санагдана. Өглөө боллоо хонио билчээчихээд норсон хувцасаа хатаагаад сууж байтал нөгөө ах маань ирлээ. За тэгээд отороо дуусгаад дайнд яваад ирсэн баатар аятай гэртээ ирцгээлээ. Манай үеэл бид хоёрыг хот айлынхан магтаад л мундаг малчин хүүхэдүүд өглөө 5 цагт босч хонио хариулдаг сайн малчин болно энэ тэр гэцгээж байлаа. Нөгөө манай ахлах хоньчин ахыг маань жаал зэмлэв хүүхэд ганцааранг нь үлдээсэн, явах байсан бол бидэнд хэлээд явахгүй гээд л хадам аав нь нилээн зэмлэв.

Гэтэл хот айлын ахынд үеэл бид 2 той нас чацуу нэг охин байх аав нь үел бид хоёрын аль нэгтэй том болохоор нь суулгана гэж ярина бид хоёр их ичнээ тэрнээс болоод тэднийд орохоо ч болисон. Одоо тэр охин нутагтаа олон сайхан хүүхэдтэй сайн сайхан амьдарч байгаа л гэсэн. Амьдралаа гэж... насан багын найзуудтайгаа хүүхэд насаа нэг сайхан дурсах юмсан...

Thursday, May 7, 2009

Би монгол эр хүн



Би МОНГОЛ эр хүн
Би хээрийн салхинд ариуссан энгэрийн ганцхан модны навч
Би энхрий нутгаа бусдаас харамлаж дээшээ огших монгол эр хүн
###########################################
Би тулганд цойлон дүрэлзэх хүчит догшин галын дөл
Би шүлэг тэрлэн шүүрс алдах омог бардам Монгол эр хүн
Би халхын сайхан бүсгүйн харааг булааж хайрыг татсан
Би сэтгэл сэргээх айзам урсгаж уяран сагах Монгол эр хүн

Би нартад хорогдон шуугих хялмаат ширүүн шуураганы ширхэг
Би дуу аялан сэтгэл тайтгарч шуранхай хадаах Монгол эр хүн
Би сэтгэлийн сайхнаар ханиа дээдэлж халамжаа бүхэнд харамгүй хайрлах
Би халуун сэтгэл энэхэн биеээ бусдад зориулах Монгол эр хүн

Би хээрийн салхинд ариуссан энгэрийн ганцхан модны навч
Би энхрий нутгаа бусдаас харамлаж дээшээ огших Монгол эр хүн
Би аргалын утаа үнэртэж ангир уургаа залгилж өссөн
Би тэнгэртээ сүслэн наранд залбирах хөх толботой Монгол эр хүн

Би дэлхийд тааваар амьдрах дээдэс заяат Монгол эр хүн
Би дээлээ бүсэлж хөөрөг зөрүүлэх дээшээ хиймортой монгол эр хүн
Би морин дэлдээр дарцаглан монголоо гээд цээжээ дэлдээд
Би морьтон ардын удам залгах уурага сунгах монгол эр хүн
##################################################
Би морин дэлдээр дарцаглан монголоо гээд цээжээ дэлдээд
Би барцадгүй монголын төлөө тэмцсэн өвгөдийнхөө зарлигтай Монгол эр хүн

Monday, May 4, 2009

Хаврын баяр 2009


Япон дахь монголчуудын хаврын баяр 5-р сарын 3,4 нд нижгэр сайхан болж өнгөрлөө. Хаврын баярыг ЯМОХ(Япон дахь монголын оюутаны холбоо)-оос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн хаврын баярыг маш сайн зохион байгуулсан байлаа. ЯМОХ-ын залуусдаа баярлаж талархсанаа илэрхийлэе. Бусад зургыг

Saturday, May 2, 2009

Япон хэл суралцаж байгаа хүмүүст

http://smart.fm/home
Эхлээд энэ сайтад бүртгүүлэх. Англи хэлтэй бол сурахад маш дөхөмтөй. Бүртгүүлсэн хэрэглэгчээрээ нэвтэрч орно.
Уг нь энэ сайт англи хэл сурах зорилготой сайт боловч япон хэл сурах боломжийг бас нэмж оруулсан юм.

За тэгээд суралцах курсээ сонгоод хичээллэж өгнө дөө.

Learning Apps гэсэн хэсэгт 3 н сонголт байгаа.

1. iKnow!
2. Dictation
3. Brainspeed

1. iKnow! гэсэн програм нь тухайн курсын үгнүүдийг цээжлүүлэх зорилготой програм юм. Эхлээд үгнүүдээ нэг нэгээр нь заах ба дараа нь тэр үгнүүдээсээ тусгай дараалалаар асуух бөгөөд тухайн үгээ мэдэхгүй болон хариулж чадаагүй тохиолдолд дахиж заана. Тухайн үгийг ханзыг нь харуулж утгыг нь асуух, утгыг нь харуулж ханзыг нь асуух, ханзыг нь харуулж дуудлагыг нь асуух, дуудлагыг нь харуулж ханзыг нь асуух, ханзыг нь харуулж дуудлагыг нь бичүүлэх гэсэн дараалалаар сурсан эсэхийг чинь шалгана. Тухайн үгийг хэдэн хувьтай мэдэж байгаа талаархи мэдээлэлийг хувиар харуулна. Дээр нь тухайн үгийг богино хугацааны дотор олон удаа хичээллэж болохгүй бөгөөд энэ нь тухайн үедээ л цээжилчихээд дараа нь мартахаас сэргийлж байгаа юм. 3 аас дээш өдрийн дараа тухайн үг дахин хичээллэж болох боломжтой болно. Тэр үед нь та мэдэж байвал тэр үгийг сайн цээжилсэн байнаа гэж үзэх бөгөөд таны тэр үгийг мэдэж байгаа хувь буюу дүн тань нилээд нэмэгдэх болно. Тухайн курсын бүх үг 100 хувь болсон тохиолдолд тэр курсын бүрэн дууслаа гэж үзнэ.

2. Dictation энэ програм нь сонсгол сайжруулах програм юм. Өгүүлбэрийг хэлэх бөгөөд хэлсэний дагуу тухайн өгүүлбэрийг бичнэ. Алдаатай бичсэн тохиолдолд дахиж бичүүлнэ.

3. Brainspeed энэ програм нь тоглоом гэхэд болно. Өөрийнхөө сурсан зүйлээ шалгах тоглоом юм. За тэгээд тархинийхаа хурдыг үзээд байж дээ.


Миний хувьд зав зай бага гардаг болохоор
Japanese Core 2000 курсыг дуусаж байгаа.
http://smart.fm/series/3318

Одоогоор Japanese Core 6000 курсыг хичээллэж байна.
http://smart.fm/series/3321

За Япон хэл шамдан суралцаж байгаа хүмүүстээ амжилт хүсэе!

Эцэст нь хэлэхэд энэ програмын давуу тал нь хүний тархины тогтоох чадварт суурилсан repeated adaptive algorithm-ыг агшигласанд оршино.

Япон хэлтэй Англи хэл суралцаж байгаа хүмүүст ч гэсэн маш хэрэгтэй сайт шүү!

Friday, April 10, 2009

Ходоодоо баярлуулав

Өнөөдөр оройн хоолоо хийж идэх санаатай ямар хоол хийж идэхээ жаахан бодлоо тэгээд хөргөгчөө уудалтал хонь, үхэр, тахианы мах байж байна. Гэсэх нь хурдан гээд тахианы махаар хоол хийхээр шийдчихэв. Гарч коен орж зураг дарах гэж байсан болохоор будаа агшаачихав. Зураг дарчихаад эргээд иртэл будаа ч сайхан агшчихаж тэгээд сонгино, төмс, чинжүү, лууван хэрчээд оливийн тосонд жаахан хуураад дээрээс нь тахианы махаа том том хавтгай хэрчээд нэмж хийгээд хуурав. амт нь нэг л сул болох болов уу гэж бодоод кэтчуп жаахан хийчэв. Тэгээд дээрээс нь жаахан ус хийгээд таглааг нь тавиад жаал жигнэх маягтай зөөлөн галаар хуурав. Бага зэрэг шөлтөй болтол нь хуураад шөлийг нь будаан дээрээ хийгээд махтайгаа холиод идтэл хачин гоё амттай болчихсон байхын мах нь их гоё зөөлхөн нэг л гоё амттай болчихож. Нохой хамартаа хүрэхээр усч гэдэг шиг ходоодоо борлуулчихаад л байна хэ хэ

Хөгжимт усан оргилуур




Манай гэрийн хажуу талын цэцэрлэгт хүрээлэнд хөгжимийн аяаар оргилдог нэг гоё усан оргилуур байдаг юм. Өнөөдөр ажил эрт тарсан болохоор очиж зураг авахаар шийдээд зураг аваад видео бичлэг хийгээд ирлээ. Яг дэргэдээс нь үзвэл нэг л гоё мэдрэмж төрнө. Сэрүү татаад л яг хөгжимийн аяаар оргилоод л гоёоо гоё

Sunday, March 29, 2009

Сакура

Амралтын өдрүүдээр сакура цэцгийн цэцэглэхийг үзлээ. Үнэхээр гайхалтай сайхан цэцэг юмаа.
From Sakura


http://picasaweb.google.com/B.Nyamtseren.MGL

Saturday, March 14, 2009

Хавар

Өнөөдөр гадаа ямар гоё байнаа. Салхинд алхангаа ганц нэг зураг дарлаа үнэхээр гоё өдөр байна.

Friday, March 13, 2009

40-н сая долларын төсөл

Энэ долоо хонгоос Fujitsu-ийн CRM/SFA (Customer Relationship Management/Sales Force Automation) төсөл дээр ажиллаж эхлэв. 2 жил орчим боловсруулах маш том төсөл бөгөөд төслийн өртөг нь 40-н сая доллар. Ийм өндөр өртөгтөй том төсөл дээр ажиллана гэхээр сүрдэж л байлаа. Гэвч долоо хоног орчим ажиллаж үзлээ болмоор л санагдлаа. Их зүйл л сурах юм шиг байна. Том компаний том төсөл болохоор чадварлаг хүмүүс нилээн өндөр түвшинд боловсруулах бололтой. Төслийг Visual Studio 2008 C#, Smart Client, SOAP, WSDL, QuiQpro програм,технологиудыг ашиглаж Application server, Client Application, Web Application боловсруулана.

Номын дуу сонсов

Өчигдөр,Өнөөдөр Fujitsu ийн QuiQpro програмын хичээлд суулаа. Програмын анхан шатны бичиг баримтаас авхуулаад тест хүртлэхи бүх бичиг баримт, загвар, анхан шатны кодыг автоматаар боловсруулчихдаг гайхалтай програм байна. Энэ програмыг төсөлдөө ашиглах болхоор сургалтанд нь сууж байгаан. Сонирхсон хүн эндээс үзнэ үү http://quiq.fsol.co.jp/ өнөөдөр хичээл дуусаад QuiQpro ийн талаархи мэдлэгийн шалгалт авдаг юм байна над шиг япон хэл мэдэхгүй хүнд бол хүнд л шалгалт байлаа. Япон залуучууд ч гэсэн унаж байхыг бодоход хүнд л шалгалт байсан бололтой. Гэхдээ хэл сайн мэдэхгүй ч гэсэн шалгалтанд нь тэнцчихлээ. Бөөн баяр...

Thursday, March 12, 2009

Инээмсэглэж буй хүн сайхан харагддаг шүү


Та ч гэсэн энэ зургыг хараад инээмсэглэж байгаа байх та сайхан харагдаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Инээмсэглэж амьдрая

Monday, February 16, 2009

Сурахад нас оройтохгүй

Надтай хамт 60 гарсан нэг эмэгтэй (монголд бол эмээ хэ хэ) хамт ажилладаг юм. Хэлтсийн дарга нөгөө эгчээс маань өмнө нь .NET дээр програм бичиж байсан уу? гэж асуутал .NET дээр програм бичиж байгаагүй гэхдээ шинэ технологи сурч авах сайхан боломж гэж үзээд би хичээнэ гэж хэлдэг юм байна. Үнэхээр гахайлтай 60 гарсан хүн шинэ програмчлалын хэл сурна гэж хэлж байх юм. Үнэхээр ч хэлсэндээ хүрч прожектоо дуусах шатандаа явж байгаа. Өнгөрсөн хагас сайнд компани дээр хурал болоод бүх програмистууд 基本情報技術者試験(FE)-Fundamental Information Technology Engineer Examination-ийг өг, өгч байсанууд нь дээд түвшинийх нь шалгалтыг өг гэдэг юм байна гэтэл манай нөгөө эгч маань өнөөдөрөөс эхлээд шалгалтанд тэнцэхийн тулд шаргуу хичээллэнэ гэдэг байгаа. 60 гарсан эмээ програмчлалын хэл сураад, 基本情報技術者試験 өгөх гээд байхад би залуу хүн байж юу хийгээд байгаа юм бэ гэж өөрийгөө чамаллаа. Хичнээн япон хэл сайн мэдэхгүй ч хичээгээд бэлдэж байгаад өгөөд үзье л гэж бодлоо. Бид залуу байна ид сурдаг нас сур сур бас дахин сур...

Saturday, February 14, 2009

Ц.Бямбажаргал : Би чамд тийм л хайртай

Ц.Бямбажаргал : Би чамд тийм л хайртай

Зөвхөн нэрийг чинь сонсоход шүлэг мэт сонсогддог
би чамд тийм л хайртай
Зүүдээ манахад чи ирвэл мөнхөд сэрэхийг хүсдэггүй
би чамд тийм л хайртай
Зөн совин муугаар татахад хамгаас түрүүнд чамд зовнидог
би чамд тийм л хайртай
Зөөлөн амьсгаа чинь чихэнд шүргэхэд хорвоог мартдаг
би чамд тийм л хайртай
Хэн нэгний гар хацарыг чинь иллээ гэж зүүдлээд сэрээд зүүд байсанд
баярладаг
би чамд тийм л хайртай
Хэзээ ч би чиний дэргэд байж чадна гэж үнэнээсээ амалдаг
би чамд тийм л хайртай
Халуун нулимсыг чинь гараараа нь биш зүрхээрээ арчдаг
би чамд тийм л хайртай
Хайргүй гэдэгийг чинь мэдсээр байж хүлээн суудаг
би чамд тийм л хайртай

гоё шүлэг болохоор нь чирээд ирлээ. хайртай хүндээ уншиж өгвөл гоё болов уу...

Харьд суугаа хүү тань

Харьд суугаа хүү тань
Холын хол Япон орноос
Хөвөн цагаан үүлсийн дээгүүр
Хүрч очих хийморьтой ерөөлийг өргөн дэвшүүлье!
Хайрт аав таныгаа санасан
Халуун сэтгэлийн гүнээс мэндчилье!
Хамаг амьдралын минь сүлд болсон
Хөгшин буурал аав Та амар байна уу?
Шиврэх энэхүү шүлгийн мөрүүдээр
Ширхэг эс болон тандаа нэвчье
Эрхэм аавдаа бичих захиагаар
Эгшиг аялгуу болон уянгалъя
Чин сэтгэлийн үгээ сонсож
Чимэг болох мөрүүд нэмээд
Чагнан суух аавынхаа сэтгэлд
Чадах чинээгээрээ бичиж явууллаа.

Намайг дулаацуулах нар энд ховорхон
Налайн сүүмийх уулс нь дүнсгэр
Нөмрөн хучих тэнгэр нь бүрхэг
Нэрлээд суух од мичид цөөхөн
Нүүдлийн шувууд буцдагийн адилаар
Нартай нэгэн өдөр гэртээ харина аа
Нэг биш хэдэн жил
Нутгийнхаа нарыг санасан
Нарлаг Монголынхоо наадмыг
Нулимс унаган дурссан 
Нууцхан тандаа хэлэхэд
Нийслэл хотоо зүүдэлсээн
Тосоод авах хүнгүй
Төрөл садан үгүй
Туулах зовлон ихтэй
Тусгай бүлэгт хамаарч
Түгшүүр тээсэн амьдралтай
Төсөөлөн бодсоноос ондоо
Тэсэх тэвчээр шаардсан
Тийм л нэгэн оронд
Түвшин жаргалыг зүүдэлж
Тухгүй амьдралыг туулж байна
Аав аа! хүүдээ санаа зоволтгүй ээ
Алдаа оноотой энэ л хорвоод
Аавынхаа бийд
Амьдрал үзье дээ хүү нь
Архи ууж адаг болоод
Арчаагүй болж гэртээ харьсан нь зөндөө
Аливаа нөхцөлтэй ажлыг
Адил найзуудын хамтаар
Амрах цагаа хугаслаж
Амархан хийж сурлаа
Амьдралд таарах амттанг
Амталж шимж сурлаа
Алаг хорвоогийн өнгийг
Аанай л ялгаж сурлаа
Амьдралын минь сүлд болсон
Аав тандаа хүү нь хайртай
Амьдрал хэмээх амттанг
Асгаж үзээгүй ээ
Атга хөлсөө цуглуулаад
Асарч тойлно оо аавыгаа
Санах зүрхний угаас
Сийрэг цохилтоор ундарсан
Сэтгэл нулимс хоёроо
Саяхан хүртэл барьсаан
Хүү нь танаараа үлгэрлээд
Хүч тамир аван хөдөлмөрлөж
Хангу хүний мөсгүй чанарыг
Хайхрах зүйлгүй давах юм.
Нутгийн нарныхаа илчийг шингээсэн
Нуган биенийхээ энэ л илчээр
Харь нутгийн зэврүүн агаарыг
Халаглах юмгүй туулах юм.
Хүйтэн биш ч энд зэврүүн байна
Хангу хүний чанар
Хог юм аа ,аав аа
Харь нутгийн хүн гэж
Хараалгаж загнуулж адлуулж үзсээн
Тэглээ гээд гутарч алхсангүй
Тийм үг хэллээ гээд санаа бодсонгүй
Тэнэг ааштайд нь гайхаж явлаа
Тааруухан санаатайд нь өрөвдөж байлаа.

Мөнхөд энд байхгүйг
Мэддэг болохоороо би
Мөрөөдөл хүслээ барин зүглүүлж
Мөдхөн очиж золгохын тулд
Маш ихэд хөдөлмөрлөж байна
Хатуу бүхнийг хийж
Хатуужил гэх эрдмийг
Хүч оюунаа ашиглаад
Хичээнгүйлэн суралцаж мэдлээ
Хугацаагүй хөдөлмөрийн албанд
Хар хүн болж
Хоног алдахгүй
Хойш тавилгүй
Хугацаа бүхнийг хожиж
Хайрт буурал аавдаа
Хэзээд очиход бэлэн
Хүсэлдээ хүрч золгохын тулд
Хэцүү бүхнээс шантралгүй
Хурдан хурдан хийгээд
Хөлсөө хурааж чадлаа
Буянтай буурал тандаа
Бахархах сэтгэл төрүүлэм
Бат амьдралыг босгох
Баатар биш ч
Байгуулагч болоод
Бүтээлч Япон орноос
Босгох эрдмээс суралцаад
Бүр мөсөн очно оо
Бараг харих дөхсөн ч
Будаа идэж ус уугаад
Бэрх бүрийг амталж
Бэрхшээл бүхэнд шургалаад
Болхи энэ биеэ
Бүрэн төгс боловсруулж
Буурай Монгол улсаа
Бэхжүүлж хөгжүүлэхэд нэмэр
Сүлд нутгаа дээдлээд
Сайн хийморьтой явна
Сургаал үгийг тань санаад
Сайхан санаа үзүүрлэнэ
Сэрүүн өлгий нутгаа
Сэргэж нэг санана
Зүрхэн нэг аавыгаа
Зүүдэлж хононо би
Зүрхнээс ундарсан санахуй
Зүгээр ч үгүй догдлуулсаар
Судас биеэр дамжаад
Сэтгэл санаанд шингэнэм
Элэгнээс уягдсан сэтгэл
Ээдэрч зогсолгүй уяраасаар
Тархи оюунаар дамжаад
Танд надад шингэнэм.

Элдэв хөдөлмөрийн амтыг дэлгээд
Эрхэм аав тантайгаа золгоё.
Эдлэх жаргалаас өвөртлөн очоод
Энгэрээрээ тэврэлдэж учран золгоё.
Сонсгох эгшиг аялгуун мөрүүдээр
Санасан сэтгэлээ хурлуулж буулгав
Сайн сууж байхын ерөөлийг өргөж
Япон улсаас хүндэтгэн ёслов.
Даарах сэтгэлд минь илч нэмсэн
Даах нуруунд минь хүч нэмсэн
Давах амьдралд минь хайр нэмсэн
Дал гарсан аавдаа
Далай тэнгисийг туулан очих
Жаргалан. 

Бичсэн хүн нь тодорхойгүй

Friday, February 13, 2009

Happy Valentine's Day!


Хос залуустаа аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэе!

Saturday, February 7, 2009

Зураг, Сийлбэр

Миний бүтээлүүд

Миний бага байхдаа зурж, сийлж байсан зүйл 7, 8 р ангид байхдаа л нийлээн оролддог байсан юм. Гэхдээ чөлөөт цагаа ихэнхийг нь хичээл номд зарцуулдаг байсан л даа. Математикийн олимпиадад бэлдэнэ гээд ном шагайгаад л суудаг хүүхэд байсан хааяа толгойгоо амраах гэж зураг сийлбэр оролддог байсан юм. Манай гэрийн сервантанд миний баярын бичиг, өргөмжлөл, сийлбэр, зураг л дүүрэн байдаг байж билээ. Одоо харин энэ хоббигоо солиод фото зураг авах сонирхолтой болоод байгаа.








Friday, February 6, 2009

Хайртдаа барих бэлэг




Хайртыгаа баярлуулая залуусаа

Monday, January 26, 2009

Үдийн цай

Өнөөдөр Hitachi Information Systems компанид гэрээгээр ажиллахаар очлоо. Гэтэл үдийн цайны цагаар хамт ажилладаг залуу маань түргэн хоолондоо явья дуусчихана гээд байхаар нь би нилээн гайхлаа. Гэтэл 5 н цахилгаан шат зэрэг ажиллаж байхад дэншанд суух гэж байгаа хүмүүс шиг оочирлочихсон байхын тэгээд 6 давхараас 10 давхарлуу шатаар алхлаа. Бас л бөөн оочир. Оочирлож байгаад обентоо авлаа үнэ ч хямдхан юм 450 еэн гаригаасаа хамаараад хоолных нь төрөл нь өөр бөгөөд өнөөдөрийнх нь хоол их л амттай сайхан хоол санагдсан. Обентоо нь хүрээгүй хүмүүс нь 10 давхарт байрлах комбини орж өөр төрлийн обентоо болон бас бус юм авч иддэг юм байна. Цайны цаг нь 45 минут болхоор нэг их гарч хооллодоггүй бололтой. 5000 гаруй ажилчинтай болхоор өдөр цайны цагаар бол шоргоолж шиг л бужигнадаг газар байна. Мэдээлэл технологийн компани ийм олон ажилчинтай гэхээр нь нийлээн гайхлаа. 20 давхар байшин тэр чигээрээ Hitachi Information Systems компани. 10 н давхартаа ажилчиддаа зориулсан комбинитой нь их гоё санагдлаа.

Friday, January 9, 2009

Гэртээ хариад ирлээ


Та бүхэнд шинэ оны мэнд хүргэе! Шинэ жилээр гэртээ хариж аав ээждээ үнсүүлээд, баахан эрхэлж аваад ирлээ. Алтан гартай эмч нарын ачаар аав маань аюулт өвчинөөс ангижирч шинэ оныг өөдрөг сайхан угтлаа. Нутаг явсан аяны ганзагалаа удвал муудаж магадгүй тул андууд эртхэн ирж амсна уу! Ганзагалаанд Мишка, Хиам, Аарц, Зэрлэг гахайн жирээ байгаа болно.