Monday, February 16, 2009

Сурахад нас оройтохгүй

Надтай хамт 60 гарсан нэг эмэгтэй (монголд бол эмээ хэ хэ) хамт ажилладаг юм. Хэлтсийн дарга нөгөө эгчээс маань өмнө нь .NET дээр програм бичиж байсан уу? гэж асуутал .NET дээр програм бичиж байгаагүй гэхдээ шинэ технологи сурч авах сайхан боломж гэж үзээд би хичээнэ гэж хэлдэг юм байна. Үнэхээр гахайлтай 60 гарсан хүн шинэ програмчлалын хэл сурна гэж хэлж байх юм. Үнэхээр ч хэлсэндээ хүрч прожектоо дуусах шатандаа явж байгаа. Өнгөрсөн хагас сайнд компани дээр хурал болоод бүх програмистууд 基本情報技術者試験(FE)-Fundamental Information Technology Engineer Examination-ийг өг, өгч байсанууд нь дээд түвшинийх нь шалгалтыг өг гэдэг юм байна гэтэл манай нөгөө эгч маань өнөөдөрөөс эхлээд шалгалтанд тэнцэхийн тулд шаргуу хичээллэнэ гэдэг байгаа. 60 гарсан эмээ програмчлалын хэл сураад, 基本情報技術者試験 өгөх гээд байхад би залуу хүн байж юу хийгээд байгаа юм бэ гэж өөрийгөө чамаллаа. Хичнээн япон хэл сайн мэдэхгүй ч хичээгээд бэлдэж байгаад өгөөд үзье л гэж бодлоо. Бид залуу байна ид сурдаг нас сур сур бас дахин сур...

3 comments:

Даваадоржийн Бямбадорж said...

Тийм шүү найзаа. Залуу хүн байхгүй гэж хэлэхэд ичих зүйл байхгүй. Мэдэхгүй гэж хэлэх нь ичгэвтэр гэдэг үг байдаг даа. Хамтдаа сурцгаая.

Ariunjargal said...

Сайн уу? Би ч гэсэн сураад л баймаар санагдчихлаа. Бүгдэд нь амжилт хүсье. Манай сургуулийн лекцийн танхимын ханан дээр бас нэг ийм үг байдагийн "Залуу хүн мөнгөгүй байх нь гутамшиг биш, харин мэдлэггүй байх нь гутамшиг" гэж. Хичээгээрэй. Ganbatte kudasai :)

Би ... said...

Хүн ч насан туршдаа суралцдаг гэдэг үнэн юм даа. Гайхалтай юмоо.