Monday, December 22, 2008

1. Сайтаар удирдах систем

Японд оронд ажиллахаар ирээд хийсэн анхны маань систем. Энэ систем нь Hitachi Kokusai Electric Inc компаний дотоод үйл ажиллагааны систем бөгөөд ASP, MS Sql Server дээр боловсоруулсан Web  Application юм. Энэхүү системийг хийх багийн бүрэлдэхүүнд нэг монгол охин, нэг хятад охин миний бие гээд 3 хүн хийхээр боллоо. Гуравуулаа шинэ орсон ажилчин хятад охин нь бүүр өөр мэргэжилийн хүн, миний хувьд өмнө нь  ASP, VB дээр сайт, програм бичиж байсан туршлага байхгүй болохоор хэцүүхэн л санагдаж байлаа. Энэ системийг бүтээх ажлыг хийснээр миний хувьд их зүйл сурч, их туршлага хуримтлуулж авсан. Web Server болон түүний тохиргоо, IIS ийн тохиргоо болон хэрэглээ, ASP, VBScript, Javascript , VB, Excel програмчлал гээд олон зүйл сурч мэдэж авлаа. Байгууллагын дотоод үйл ажиллагааны өдөр тутам ашиглах систем болохоор амаргүй систем байлаа жишээ нь миний хийж байсан харилцагчийн бүтээгдэхүүний худалдан авалт болон бүтээгдэхүүн, харилцагчийн мэдээлэл бүртгэх хэсэг дээр оролтын динамик форм бичих байлаа энэ нь ямар төрлийн бүтээгдэхүүн гэдгээсээ хамаараад тухайн бүтээгдэхүүний нарийн мэдээлэлийг оруулах байв. Бүтээгдэхүүний төрөл нь Мобайл, Холбооны төхөөрөмж, Мэдээлэл технологи, Телевизор,  Камера, Дамжуулах станц, Радио холбооны төхөөрөмж гэх мэт байх бөгөөд тухайн системийн онцлогын талаархи мэдээлэлийг оруулах оролтын формын мэдээлэл өгөгдөлийн баазаад байх бөгөөд өгөгдөлийн баазаас уншиж оролтын формыг динамикаар зурах, өгөгдөлийн бүртгэлийн шалгалт нь мөн динамик байв. Эндээс л HTML тагуудыг яаж динамикаар ашиглах, Script Language ийн давуу тал болон дутагдалтай талыг ойлгож авсан юм. Мөн VB дээр DLL хэрхэн бичих, бичсэн DLL ээ ASP хуудаснаас хэрхэн дуудаж ажиллуулахыг сурч авлаа.

Сүүлд нь HITACHI д очиж төсөл дээр ажиллахдаа бидний хийсэн системийг маш олон хүн ашигладаг, сарын дотор л гэхэд 100,000 өгөгдөл ордог гэж мэдээд их баярласан. Сая өгөгдөл дээр хэвийн ажиллаж байгааг нь харахад сайхан л юм билээ.

Sunday, December 21, 2008

2. JONE өгөгдөл боловсоруулах систем

Энэ систем миний японд ирээд анхны ганцаараа бичиг баримтыг нь уншаад шинээр бичсэн систем. Энэ системийг бичих гэж их ч хичээсэн, жаахан ядарсан ч маш их туршлага хуримтлуулж авсан юм. JONE нь HITACHI Plant Technology компаний өгөгдөл боловсоруулах систем бөгөөд нэг системээс гарсан өгөгдөлүүдийг уншиж, боловсоруулаад өөр нэг систем рүү өгөгдөлийг нэгтгэх програм бичих ажил байв. Энэ систем нь Client, Server Application бөгөөд Visual Studio 2003 ийн VB.Net 2003 дээр програмчлах өгөгдөлийн бааз нь Excel, MS Access ийг ашиглах байв. Техникийн даалгавар нь 3 хэсгээс бүрдэх бөгөөд нэг нь л гэхэд 40 өөд хуудастай дэвхийсэн зузаан бичиг баримт. Анх хараад жаахан сүрдэж байлаа дүүрэн мэдэхгүй ханз гэтэл төлөвлөгөөг нь хараад золтой л ухаан алдаад уначихсангүй жижиг ч гэсэн бүхэл бүтэн системийг ганц хүн хийх төлөвлөгөө гэсэн чинь програм бичих нь 5 хан өдөр тест хийх, бичиг баримт боловсоруулахад нь 5 өдөр төлөвлөчихөж. Хэлтсийн дарга маань уучилаарай энэ төлөвлөгөө үнэхээр хэцүү төлөвлөгөө болчихлоо харилцагчид хүлээлгэж өгөх хугацаа нь тулчихсан учираас амжуулахгүй л бол болохгүй хичээгээрэй гэдэг юм байна үнэхээр арай л дэндүү юмаа гэхдээ одоо тэглээ гээд яахав за би хичээнээ л гэж хэллээ. Бичиг баримтаа уншаад юу хийхээ ойлгох гэсээр байтал 4 хоног нь талийгаад өглөө уул нь өдөр бүр орой 11 хүртэл ажиллаж байсан ч дүүрэн мэдэхгүй ханз болохоор уншиж ойлгоход үнэхээр хүнд байлаа. Програмчлалаа 5 дах өдөр нь нэг юм эхэллээ Visual Studio 2003 ийн VB.Net 2003 дээр програм бичиж байгаагүй болохоор жаахан санаа зовож байсан ч Syntax ийг нь ойлгочихвол асуудал байхгүй байлаа. Баазтайгаа холбоод өгөгдөлүүдээ харуулах, Excel ээс өгөгдөл унших зэргийг нь хийгээд явж байтал өнөөдөр програмын эхний модуль дуусах ёстой гэдэг юм байна за болохоо байлаа. Амжихгүй нь ээ гэтэл хагас бүтэн сайн өдөр ажилла гэж байна. Хагас бүтэн сайнд ажиллаад орой харих гэтэл  маргааш өглөө харилцагчид хийсэн програмыг чинь үзүүлэх хэрэгтэй байна өнөө шөнө ажилла гэдэг юм байна тэгээд компьютерийн араас босолгүй 36 цаг ажиллаа. Нэгдэх өдрийн шөнө нэг гэрийн бараа харж нүдний хор гаргачихаад хоёрдох өдөр ажилаа хийж байтал програмын хоёрдох модуль нөгөөдөр өглөө гэхэд дуусах ёстой харилцагчид үзүүлэнэ гэдэг юм байна за тэгээд 2 бүтэн шөнө 3 н бүтэн өдөр цурам ч хийлгүй компьютерийн араас ч босолгүй ажиллаа. Монголд Төмөр замын удирдах газар ажиллаж байхдаа нойр хоолгүй явдаг л байсан гэхдээ арай ч 60 цаг компьютерийн араас босолгүй сууж үзээгүй. Нилээн ядарч байлаа толгой тархи хагас дүйнгэ болчихсон, нойр хүрхээ болиод гөлийчихсөн хүн л сууж байлаа нүд харин ухархайгаараа жаахан өвдөж байв. Хэлтсийн дарга маань бараг 7 хоног унтаагүй явж байсан 60 гарчихсан хүн гэхэд яахаараа тийм бие сайтай байдагыг би ойлгоогүй аргагүй л ажлын төлөө төрсөн жинхэнэ япон хүн юм даа гэж дотроо бодож байтал хүрч ирээд ядарч байна уу гэж асууж байна ичсэндээ зүгээрээ л гэчихлээ тэгсэн хэлтсийн дарга бусад хүмүүст хандаж ням сан монгол хүн асашоёрү шиг бие сайтай хүчтэй гэдэг юм байна дотроо баярлах шиг ч. За нэг юм 2 долоо хоног нойртой нойргүй гөлийтөл суусаны эцэст програмаа бичиж дууслаа. 

Үргэлжлэлийг нь бичиж амжихгүй л яваад байна удахгүй бичнээ

Friday, December 12, 2008

4.HITACHI дээр очиж ажилласан анхны прожект

Анх удаа харилцагч компани дээр очиж ажиллахаар болж хэлтсийн дарга маань дагуулаад л явлаа. Уул нь өдрийн цайны цаг болоод гарч дэлгүүрээс идэх юм авчраад идэх гээд сууж байсан чинь хэлтсийн дарга орж ирээд 13 цагаас уулзахаар цаг товолчихсон явья гэдэг юм байна тэгээд хоолоо ч идэж амжилгүй дагаад л алхлаа шинэ ажлын газар маань манай гэрээс нилээн зайтай 2 удаа дэнша (цахилгаан галт тэрэг) солиж сууж байж очдог Ооцука гэдэг өртөө байлаа. Дэнушанаас буугаад бол ойрхон 2 минут алхаад л очих газар. Ажллах газар маань 9 давхар барилгын 4-өөс 9 давхар хүртэл тэр чигээрээ 500 гаруй ажилчинтай HITACHI ийн нэг салбар Hitachi Plant Engineering гэдэг компани байв. Энэ компани дээр 5 хүний бүрэлдэхүүнтэй нэг прожект дээр ажиллахаар болов.  Ажлын анхны хурал дээр хэн хэн ямар модуль хийх талаар ярилцав. Дэвхийсэн зузаан бичиг баримт авчраад л урд тавьчихлаа нийт хийх ажлын 4-н хэсэгт хуваачихсан аль модуль хиймээр байна гэж асууж байна. Юу ч гэсэн агуулгыг нь унших гэтэл арзайсан олон мэдэхгүй ханз уншаад ч гэсэн сайн ойлгохгүй бололтой. Надтай хамт ажиллах хүмүүс 3-н хятад, нэг япон хүн. Япон хүн нь төслийн удирдагч, прожектийн бичиг баримтыг бичсэн хүн харахад даруухан ноомой болов уу гэмээр залуу. 3-н хятадын 2 нь 30 дөхөж яваа залуучууд нэг нь 40 дөхөж яваа хүн байлаа. Нөгөө 3-н хятад хоорондоо хятадаар шулганалдаж байснаа прожектийн сүүлийн 3 модулийг хийнэ гээд сонгочихов. За ингээд хамгийн эхний модуль ямар ч сонголтгүйгээр надад оногдлоо төслийн удирдагч маань хамгийн хүнд нь чамд оногдлоо чадах уу л гэж асууж байна. Юу хийхийг нь хартал 2 систем дээр нэмэлт өөрчлөлт хийхээр байв. Нэг нь VB, Oracle дээр бичсэн Application-ний нэмэлт өөрчлөлт нөгөө нь ASP,MS Sql Server дээр бичсэн Web  Application-ний нэмэлт өөрчлөлт байв. Web  Application нь өмнө нь бичиж байсан системтэй төстөй систем байсан тул би энэ модулийг хийж чаднаа гээд л хариулчихлаа. Хийх ажилаа нарийвчлан тайлбарлуулж аваад ажилдаа орохоор боллоо. 3-н хятад хоорондоо хятадаар ярьж байгаад компани дээр гадаад хэлээр ярих хориотой гэсэн сануулага аваадхав. Төлөвлөгөөг нь хартал  програмчлал нь 2 долоо хоног, ганцаарчилсан тест нь долоо хоног, нэгтгэсэн тест нь долоо хоног, бичиг баримт боловсруулах нь долоо хоног нийт 5-н долоо хоногийн ажил байв. Эхний өдөр цайны цагаар 3-н хятадтайгаа хоол идхээр явж байтал нөгөө 3 маань энэ төлөвлөгөө хэтэрхий хатуу төлөвлөгөө байна 3-н сар хийх ажлыг 5-хан долоо хоногт хийлгэх гэж байна амжихгүй гэж ярьж байх юм би ч дотороо амжихгүй бол яанаа гэж санаа зовж л байлаа.  Энэ ажил бол миний хувьд маш чухал, хоолой дээрээ хутга тавиулчихсан байгаа мэт ирээдүйтэй маань холбоотой чухал ажил байлаа. Миний хувьд анх удаа харилцагч компани дээр очиж ажиллах гэж буй тохиолдол мөн харилцагч компани нь манай компаний хамгийн том харилцагчийн нэг  бөгөөд намайг цаашид харилцагч компани дээр очиж ажиллаж  чадах нь уу үгүй юу, хэлний мэдлэг нь хэр болсон байна гэдэг шалгуур байсан учраас энэ ажлыг маш сайн хийхгүй бол болохгүй ажил байв.   

Эхний модуль

Web Application-ний ажиллагааг хянах модуль байлаа. Тухайн систем нь Үйлчилгээний удирдлагын систем гэдэг Web Application бөгөөд 2001 оноос хойш хөгжүүлэгдэж байгаа 300 гаруй хуудастай бөгөөд сая өгөгдөл дээр торохгүй ажиллаж байгаа маш сайн бичигдсэн нилээд том Web Application. Удирдлагын програмаас Үйлчилгээний удирдлагын системийг ашиглахыг хориглох, өгөгдөл харах, оруулах, борлуулалт хийх  хугацааны хязгаарлалтуудыг оруулж өгөх бөгөөд турхайн системийг ажиллаж байхад дээрхи үйлдэлийг хориглосон хугацааны хязгаарлалтанд ойртож байвал тухайн үйлдэлийг хэдэн минутын дараа хориглох вэ гэдгийг анхааруулах хэрэв хориглосон хугацааны хязгаарлалтанд орчихсон байвал тухайн үйлдэлийг ашиглахыг хориглох  модуль бичих байв. Энэ модулийг Include хэлбэрээр зохион байгуулаад Serverside script дээр биччихлээ. Serverside script ээс Messagebox харуулахад хүндрэлтэй байдаг бөгөөд тэрийг Response ашиглаж шийдэв. Ер нь Response-ийг Debag хийх болон олон талаар ашиглаж болох юм.

Бусад ажлууд маань ч нэг их асуудал байсангүй 2 долоо хоногт хийх ажлыг нь 3 өдөрт гялалзуулчихав. Төслийн удирдагч маань хүрч ирээд би ASP сайн мэдэхгүй ASP сайн мэддэг хүн таарч намайг аварлаа маш их баяраллаа гэж байхын( хэ хэ миний ASP сайн мэдэх гэж юу байхав. юу ч мэдэхгүй хүн японд ирээд нэг систем дээр ажиллахдаа хальт ойлгож л авсан төдий), 3-н хятадыг мэдэхгүй зүйл байвал надаас асуу гэж хэлсэн ч ичсэндээ ч тэр юмуу асуухгүй л байгаад байлаа. Гэтэл нэг өдөр асууж байнаа тэр асуудалаа шийдэж чадахгүй 2 хоносон байгаа юм ядаж байхад надаас асуухаасаа ичээд асуухгүй л байгаад байсан юм билээ. Гэтэл нэг хурал дээр хамгийн сайн ажиллаж байгаа нь намайг гээд хэлчихсэнээс хойш 3-н хятад маань надад илт дургүй болчихов. Миний хийсэн зүйлээс алдаа олох гээд л өө хайгаад л гэтэл нэг алдаа олчихоод бөөн баяр хөөр болоод л над дээр төслийн удирдагчыг дагуулаад л ирдэг юм байна. Тэгэхээр хамт сууж байгаад л хаана алдаа байгааг нь хайлаа гэтэл өөрийнх хийсэн зүйл дээр алдаа гараад ирэв нөгөө хятад маань муухай царайлаад л дуугай яваад өгөв. Барьцана, атаархана гэдэг хүн болгонд л байдаг зан байх л даа гэхдээ хятадууд үнэхээр муухай санаатай улсууд энэ талаар бичих гээд нилээн юм дэвтэр дээрээ биччихсэн байгаа ч блог дээрээ бичих зав гарахгүй л яваад байна дараа нэг сайхан нартай өдөр бичнээ. 

Зовсоны эцэст жаргана гэж HITACHI дээр сар гаран ажилласан төсөлөө амжилттай дуусгаж нэг ч гэсэн алхам урагш алхав. Энэ удаагийн төсөл дээр сайн ажилласан учраас дараагийн төсөлд авч ажиллуулана гэж хэлтсийн даргаас нь сонсчихоод жаахан ч гэсэн урам орлоо. 

Үргэлжлэлийг нь бичиж амжихгүй л яваад байна удахгүй бичнээ

Monday, December 8, 2008

Ажлын тухай

Ажил мэргэжилийн талаар нэг ч юм бичээгүй юм байна чадах ядахаараа бичиж байнаа. Энэ удаад японд ирсэнээсээ хойш хийж байгаа ажлынхаа талаар бичхээр шийдэв. Би гэдэг хүн япон гэдэг улсад ирээд нэг мэдэхэд л 7 сар болчихжээ. Ирээд эхний нэг сар бол хэлний шоконд орчихсон ажил амьдралтай нь дасах гэж мунгинасаар байтал өнгөрсөн. Ядаж байхад компьютерийнх нь бүх програм хангамж нь япон хэл дээр хаана нь юу байгаан бүү мэд. Эхний хэдэн өдөрт нэг өдөр нэг хүн ирээд л өмнө юу хийж байсан ямар програмчлалын хэл үзэж байсан гээд л шалгааж өгнө. Баахан юм асууж асууж дуусахаар програмчлалын талаар ганц нэг ерөнхий ойлголтын талаар хичээл заана тэгээд хоолонд хамт явж хоол авч өгнө.  Дараа нь мэдэхнээ тэр хүмүүс нь хэлтэсийн дарга нар маань байсан юм билээ. Би ирсэнээсээ хойш одоогоор 4 прожект дээр ажиллаад байгаа бөгөөд хүмүүст сонирхолтой байж магадгүй гэдэг үүднээс ажиллаж байгаа прожектынхоо талаар нэг нэг бичлэг болгож бичие гэж бодлоо. Дараах бичлэгүүдээс ажиллаж байгаа прожектуудын маань талаар уншаарай.

Sunday, December 7, 2008

247 дох зочин

Блогынхоо 247 дох зочинд монголоос гоё бэлэгтэй ирнэ. Монголд байгаад нь гоё бэлэгтэй очино. Блогыг маань олон хүн мэдэхгүй бөгөөд миний хамгийн дотно хэдэн найз нар маань мэдэж байгаа. Он гаргаад жаал мэдээ мэдээлэл оруулж засаж янзлаж байгаад нийтэд дэлгэнээ. Санал бодолоо хуваалцаж урам өгч байдаг та нартаа баяраллаа.

Friday, December 5, 2008

Жавхлан - Хайрлаж болохгүй хайр


Бараа найз нь очоод энэ дууг дуулна шүү түрэхэд бэлдэж байгаарай

Tuesday, December 2, 2008

Анд Д.Бямбадорждоо баяр хүргэе!

Анд найз Даваадоржийн Бямбадорждоо
Сайтамагийн IT нийгэмлэгээс зарласан вэб сайтын уралдаанд тэргүүн дэд байр эзэлсэнд халуун баяр хүргэе!

Тус уралдаан нь бага сургууль, дунд сургууль, ахлах сургууль, дээд сургууль, компанийн ажилтан гэсэн ангилалаар явагдсан байна. Найз маань дөнгөж их сургуулиа дүүргээд японд ирж ажиллаж байгаа бөгөөд ирээд 6 сар ч болоогүй ийм амжилт гаргасанд найзаараа үнэхээр бахархаж байна. Чамайг олон олон амжилт бүтээл гаргана гэдэгт найз нь итгэл төгс байна. Найзынхаа цаашидийн ажил үйлсд нь өндөр амжилт хүсэе!
Дараа үргэлжлүүлж бичнэ...