Зүгээр л нэг амьдрах юмсан
Заяа нийлсэн ханьтай болчихоод
Зөвхөн түүндээ бүхэнээ зориулж
Зүгээр л нэг амьдрах юмсан
Амьдралдаа ганц тохиох хайртийгаа
Амь шигээ хайрлаж халамжилж
Алаг хорвоод ханьсан жаргах
Амьдралын харгуйгаар хамт алхах юмсан
Эгэл даруу ч гэлээ инээд цалгисан гэртээ
Эзэн нь юм шиг тухлан суучихаад
Энхрий бяцхан үрсээ эрхлүүлж
Энгэрээдээ мацуулж суух юмсан
Энхрий бяцхан үрсдээ
Эд хөрөнгө биш эрдэм номыг өвлүүлж
Элбэрэл хайраар дутаахгүй өсгөсөн
Эцэг эх шигээ сайн эцэг эх болох юмсан
Булбарай бяцхан үрсээ
Бүтэн хайраар өлгийдөж өсгөх юмсан
Бүхүй л хайраа гэргийдээ зориулж
Бие биендээ уусаж амьдрах юмсан
Хоёр идэлгүй
Хоосон хоночихолгүй
Хүнээ илүү ч үгүй дутуу ч үгүй
Хүссэнээрээ зүгээр л нэг амьдрах юмсан
Thursday, November 20, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
2 comments:
харин тийм ээ зүгээр л өмьдарчих юмсан.
энгийн хэрнээ сэтгэл өег зүгээр л амьдрах юм сан, хэнээс ч дутахгүй бас хэт илүүдэхгүй
/гэхдээ бараг тэгэж амьдарчих байхаа би :) /
Post a Comment