Ц.Бямбажаргал : Би чамд тийм л хайртай
Зөвхөн нэрийг чинь сонсоход шүлэг мэт сонсогддог
би чамд тийм л хайртай
Зүүдээ манахад чи ирвэл мөнхөд сэрэхийг хүсдэггүй
би чамд тийм л хайртай
Зөн совин муугаар татахад хамгаас түрүүнд чамд зовнидог
би чамд тийм л хайртай
Зөөлөн амьсгаа чинь чихэнд шүргэхэд хорвоог мартдаг
би чамд тийм л хайртай
Хэн нэгний гар хацарыг чинь иллээ гэж зүүдлээд сэрээд зүүд байсанд
баярладаг
би чамд тийм л хайртай
Хэзээ ч би чиний дэргэд байж чадна гэж үнэнээсээ амалдаг
би чамд тийм л хайртай
Халуун нулимсыг чинь гараараа нь биш зүрхээрээ арчдаг
би чамд тийм л хайртай
Хайргүй гэдэгийг чинь мэдсээр байж хүлээн суудаг
би чамд тийм л хайртай
гоё шүлэг болохоор нь чирээд ирлээ. хайртай хүндээ уншиж өгвөл гоё болов уу...
Saturday, February 14, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
2 comments:
гоё шүлэг байна уярчихлаа гэж
Хэзээ ч би чиний л дэргэд үргэлж хамт байна гэж амалсан нь үнэн гэдгийг мэдсэн хойно л БИ ЧАМД Л ХАЙРТАЙ гэсэн тэр гоё үгнүүдийн жинхэнэ утга гардаг байх аа
Post a Comment