Friday, October 17, 2008

Миний шүтээн

Миний шүтээн Аав, Ээждээ мөргөё

Би гэдэг хүн бурхан шашин гэхээсээ илүү эцэг эх хоёрийгоо шүтэж амьдардаг. Миний төлөө эцэг эх эх хоёр маань өдөр шөнөгүй залбирдаг болохоор намайг аз үргэлж эвээж явдаг гэж би итгэдэг би өөрийгөө хэн хүнээс илүү азтай хүн гэж боддог. Би тэнгэр бурханд залбирахын оронд эцэг эх хоёртоо залбирдагаа.  

Р. Чойном “Миний шүтээн”-ээс иш татав.

Шүтлэгтэн биш гэлээ ч би 
Шүтдэг ганцхан шүтээнтэй 
Огторгуй тэнгэрт би шүтдэггүй 
Одон гаригт би шүтдэггүй 
Омголон догшин байгалийн сүрт үзэгдэлд би шүтдэггуй 
Олны хэл ам, хараал ерөөлд би шүтдэггүй 
Нүд аньж хувь тавиланг би шүтдэггүй 
Нүгэл буян, бурхан чөтгөрийг ч шүтдэггүй 
Би эмэгтэй хүнийг шүтдэг 
Би эх хүнийг шүтдэг 
Би ээжийгээ шүтдэг 
Би гагцхүү би гэдэг дотоод сэтгэлийг минь 
Биеийг минь, хүчин чадлыг минь 
Биштэд итгэх итгэлийг минь бүтээсэн 
Аугаа их тэр уран хүнд 
Амьд баримал, амьд зураг, амьд дууг бүтээж 
Бурхан багшаас ч ид чадлаараа давсан 
Буурал үстэй бяцхан эмгэний өмнө 
Өөрийн эрхгүй өвдөг сөхөрнөм. 
Он цаг, хүмүүс хоёрыг бүрхэг байх үеэр 
Онгон элгэндээ намайг тэвэрч өсгөсөн юм ижий минь

Тиймээ би эх хүнийг шүтдэг ээжийгээ би шүтдэг бас эцэг хүнийг шүтдэг эцэгийгээ би шүтдэг.

Энэ хорвоод сайн хүн хэдий олон ч ээжээс минь илүү намайг хайрлаж чадахгүй

Эх дэлхий хэдий уужим ч эцгийн минь намайг гэх сэтгэлийг гүйцэх сэтгэлтэн үгүй

Энэхэн биенд минь харин эх, эцгийнхээ ачийг хариулах чин хүсэл байвч

Эгэл биш юмаа эх, эцгийн минь ач

Эднийхээ сэтгэлийг чилээхгүй явахыг хичээе дээ.

Энгүй ачтануудаа ээдээ мөн их санах юмдаа...

Би гэдэг хүн ээжийнхээ хөхийг 5 нас хүртлээ хөхсөн гэж байгаа дүүгээ гарчихсан байхад хүртэл хамт хөхдөг байсан гэсэн хэ хэ тиймдээ өдийг хүртэл эрүүл саруул сайн сайхан явж байна. Ээхийн сүүгээ удаан хөхсөн хүүхэд бие сайтай эрүүл саруул байдаг гэдэг үнэн үг байхаа миний хувьд эрүүл саруул яваа маань эхийн сүүний ач гэж боддог. 

Аав маань миний хувьд аав гэхээсээ гадна миний шүтдэг лам багш, миний багш, миний найз маань. Аав маань намайг хар багаас минь тооны ухаан гэдэг агуу зүйл рүү хөтлөж оруулсан. Миний аав Физик, Математикийн багш хүн л дээ 6 настай байхаас минь л багийн наадамд хуушуурнийхаа мөнгийг зөв бодож чадвал явуулана гээд л тоо бодуулдаг байж билээ тэр хуушуурнийх нь үнэ нь тэдэн төгрөг тэдэн мөнгө гээд л их хэцүү тоотой тэгээд л тэдэн төгрөгтөй байлаа гэж бодоё тэгвэл хэдэн хуушуур аваад хэдэн төгрөг хариж ирэх вэ гээд л бодуулдаг байж билээ ингэж л би математик гэдэг агуу шинжлэх ухааны үүдээр алхаж орсон. Тэр үед дунд сургуульд уйгаржин монгол бичиг үздэг байж билээ аав маань надад уйгаржин монгол бичиг зааж өгөхийн тулд бие даажуйгаржин монгол бичиг сурсан гээд бодохоор миний боловсорлын тал дээр маш их анхаарал тавьж байсан байгаа юм. За тэгээд хичээлээ тараад л гэртээ ирээд л тоогоо бодно аавтайгаа цуг суугаад л олимпиадад бэлдэнэ аав маань олон цаг хичээл заагаад хичнээн их ядарсан ч гэртээ ирээд л надад тоо заадаг байсан тиймдээ ч би аймгийн математикийн олимпидад 3 жил түрүүлж улсын математикийн олимпидад амжилттай оролцож, монгол улсын их сургуулийн хэрэглээний математикийн ангийг онц дүнтэй төгссөн юм.  Аавын маань олон сайхан шавь нар өнөөдөр улс орны маань өнцөг булан бүрт сайн сайхан амьдарч яваа. Би ааваараа үнэхээр их бахархадаг эцгийнхээ нэрийг өргөж явахийн тулд эрвийж дэрвийхээрээ хичээж л явна. 

Аав маань түвд хэлийг бие даан сурч бурханы шашиний тэр олон номыг яаж цээжилсэнийг би гайхдаг юм. Миний аав толгой сайтай үнэхээр их хөдөлмөрч хүн гэдгийг би ухаан орсон цагаасаа л мэддэг болсон. Тийм ч учираас би аавыгаа шүтдэг аавдаа нэг сайхан алгадуулхаа адис авлаа гэж баярладаг. Ааваараа хийморийн сан тавиулаад гарахад ажил төрөл санасанаар минь бүтдэг би боддог. Хүмүүс өөрийгөө тийм том ламд даатгуулаад гэж ярьдаг миний хувьд бол ямар ч том ламаас илүү наддаа бурхан аав минь миний төлөө залбирч байхад би сэтгэл өөдрөг бардам явдаг. Миний бурхан ээж аав хоёр маань миний төлөө залбирч байгаа болохоор зам маань дардан байдагаа.

Аав маань миний хамгийн сайн найз 

Миний аав гэж хөгжилтөй яриа хөөрөө сайтай хэнтэй ч нэг л зангаараа харьцдаг жинхэнэ монгол эр хүн байдаг. Аавынхаа энэ сайхан чанруудыг өвлөж авахыг би их хичээдэг. чиний хамгийн дуртай зүйл чинь юу вэ гэж асуувал эргэлзэлгүй ээжийнхээ гарын хоолыг идэж аавтайгаа хуучлах гэж хэлнэ. Би аавтайгаа хуучлах маш дуртай сонсоод л баймаар хөгжилтөй ухаарал хайралсан ярианд би бүүр автчихдаг. Манай гэр гэж инээд цалгисан эрдмийн их өргөө. би өөрийгөө ийм сайхан гэр бүлд төрсөн ховорхон азтай хүн гэж боддог.

Бүлээн сүү амлаж өссөн болохоор сэтгэл минь цагаахан байдаг 

Бүтэн хайранд өлгийдүүлж өссөн болохоор бодол минь гэгээхэн байдаг боловуу гэж боддог.

Энэ хорвоогийн эгэлгүй хоёр шүтээн Аав, Ээждээ сөгдөн мөргөё

3 comments:

... said...
This comment has been removed by a blog administrator.
... said...

Бид чинь дэргэдээ амьд бурханаа залчихаад хайхардаггүй тэгээд дээрээс нь болж огүүл гомдоох гээд байдаг хүмүүс шүү дээ. Эцэг эхээ баярлуулж яваа хүний зам мөр нь үргэлж шулуун байх болно. Минйи найз тийм хүн учраас үргэлж азыг дагуулж явах болно. Цаашдаа хичээгээрэй найзаа. Хүмүүс эхлээд тэгээд бөөн шалтга тоочоод дунд нь хаячихдаг юм. Гэхдээ миний найз тэгэхгүй гэдэгт итгэлтэй байна. Амжилт хүчье. Тусалж дэмжиж байгаарай.

Anonymous said...

2024 хэл бичиг ирсэн эссэ