Friday, October 17, 2008

Найзуудаасаа уучлал гуйяаа

Найзуудаасаа уучлал гуйяаа найзыгаа уучилаарай

Би гэдэг хүн найз нөхөдөөрөө тоглоом шоглоом хийх дайжигнах дуртай хүн л дээ тэр маань харин хэтрээд найз нөхдөд маань эвгүй санагддаг байсаныг өдийг хүртэл мэдэлгүй явж. Тоглоом шоглоом хийж, дайжигнаж гомдоож байсан бол уучилаарай найзуудаа үнэхээр уучилаарай.

Надад арлын япон улсыг алс ирээдүйн зорилгынхоо төлөө хамт зориж ирсэн 4 н сайхан найз байнаа монголд бас 3 н сайхан найз маань байгаа. Бид хэд гарын таван хуруу шиг сайхан найз нөхөд. бодоод байхад би эрхий хуруу нь юмуу даа арай ахмад нь сүхээ долоо бор хуруу нь бямбаа дунд хуруу нь биднээс хамгийн өндөр нь, сүүгий ядам хуруу боко чигчий хуруу нь гэж зүйрлэж болох юм шиг байна. Хэдүүлээ нэг гарын таван хуруу шиг эв нэгдэлтэй, хэн хэндээ түшигтэй явж ирсэн явсаар ч байх болно бид эвтэй байхдаа хүчтэй. 

Бид хамтдаа инээж хөөрч бас эх орон ээж аав элгэн саданаа санаж яваа эхэндээ элдэв зүйлээр бие биенээ шоолж бодох бодохгүй үг нэг нэгэндээ хэлж байсан байнаа харин өнөөдөрөөс бие биендээ урамын үг хайрлаж урамаар тэтгэж явья гэж найз нь бодлоо. Ирээд удаагүй байхдаа эх орон ээж аав элгэн саданаа санах нь бага хэрийн үгийг үг гэж тоодоггүй л байж одоо бол бид харин хэн хэн маань эх орон ээж аав элгэн саданаа их санажээ сэтгэл зүрх маань ч эмзэг болж ийм л үед бид бие биендээ урамын үг хайрлаж урамаар тэтгэх чухал гэж найз нь бодож байна. Та нарынхаа ачаар л найз нь стрессд орчихолгүй хүний нутагт хүсэл зорилгынхоо төлөө тууштай тэмцэж явнаа. Найз нартаа маш их хайртай шүү.

Тиймээс тоглоом шоглоом хийж, дайжигнаж гомдоож байсан бол уучилаарай найзуудаа үнэхээр уучилаарай дахин дахин уучилалт хүсэе!

Санаа нийлэх нэгнээ олны дундаас олж
Сайн мууг нь таниад анд найз бололцож
Сартай нартай хорвоод бодлоо хуваалцан нөхөрлөн
Салахгүй шахам ханьсаад биесээ түшин явдаг
  Анд найз гэдэг ховор олдох эрдэнэ
  Авааль эхнэрээс дутуугүй надад эрхэм байдаг
  Найз нөхдөөр минь хэн нэгэн намайг дүгнээд гарна
  Насны зөрүү хамаагүй сайн л найз байвал...

Анд найз нартаа Ц.Хулан

Алаг дэлхийд намайг ганцаардал бүү үзэг гэж
Ашгүй бурхан гар таталгүй хайрласан
Амины хэдэн нөхөдтэй билээ би
Цэцэг шиг залуу насандаа бид инээлдэж уулзлуу
Цэнгэл найрын дунд гар сунгаж танилцлуу
Цэцэн шүлгээр тургиж сум шиг нисэж эсвэл
Цээжинд хүнд оргиод уйлж суухдаа би та нарыгаа дуудлуу
Яасныг санамаар байна хэдхэн найзаа яримаар байна
Яруу найрагчын зүрх нөхөрлөл хайрын данс юм
Алтан үсэгээр бичиж, титэм хийж өмсмөөр
Анд нөхөд минь миний цорын ганцхан гангараа юм
Будант Богдын орой ертөнцийн гунигт цэг дээр
Буугаад нисэх шувууны жигүүрт би атаархдаггүй
Буруудаж зөвдөж, дутаж, сагаж явлаач
Бусад нь яах вэ? Анд нөхдөөр би дутаагүй
Намрын усан бороо яндан дагаад урсхад
Найзынхаа дэргэд дулаацах гэж би гэрээсээ гардаг
Нанчид бүлээн цай хаанаас ч олддог орчлон дээр
Найзынхаа гараас хор уугаад сэхэх гэж би яардаг аа
Дайнтай цагын тэнгэр мэт бараан нь голдуу амьдралд
Дайзтай сум шиг эгнэж явлаа ч нөхөд минь цувж одсоор байна
Шархадсан зүрхийг минь ертөнцийн ямарч рашаанаар анагаахгүй
Шарлынх нь цэцгийг үнэрлэж нэг тайтгардаг аа
Шүлгэндээ тавих эцсийн цэг миний нөхдийн нулимс юм
Шүтээндээ бурхантай цуг залах нь миний нөхдийн хөрөг юм
Шүүх эцсийн цааз миний нөхдийн үнэн гашуун үг юм
Шүүдэртэй талд намайг тавих нь миний нөхдийн л мутар юм аа

Найз нартаа 

Алаг дэлхийд намайг ганцаардал бүү үзэг гэж
Ашгүй бурхан гар таталгүй хайрласан
Амины хэдэн нөхөдтэй билээ би

Алтан үсэгээр бичиж, титэм хийж өмсмөөр
Анд нөхөд минь миний цорын ганцхан гангараа юм

Би анд нөхөдөөрөө бахархаж амьдардаг 

Би дэндүү сайхан хүмүүсээр хүрээлүүлдэг болохоор

Би инээмсэглэж явдагаа 

Найздаа төрсөн өдрийн баярын мэнд хүргэе!

Хорвоод мэндэлсэн хосгүй баярын өдөр нь тохиож байгаа найз Сүрэнжавтаа төрсөн өдрийн баярын гал халуун мэнд хүргэе!

Час хийсэн нарийхан хоолойгоор орчлонд ирснээ зарлахад чинь 
Чамайг л гэж ээж чинь зовлон бүхнээ мартсан байлгүй 
Чимээгүй болохгүй улам чанга чанга уйлахад чинь 
Чамайг аргадах гэж аав чинь сандрахдаа ээжийг чинь үнссэн байлгүй 


Ээж аавдаа эрдэнэ болон төрсөн энхрий бяцхан охин чиний 
Энэ биеэ олж төрөөд эргэж ирж хөрвөөх газар чинь Монгол улсаа 
Эгэл биеийг чинь төрүүлж өгсөн эцэг эхийн чинь өлгий нутаг 
Эх орон чинь гэвэл элэг зүрхнээс хэзээд уяатай байх Монгол улсаа

Бүлээн цус нь судсаар чинь урсах Эзэн Чингисийн удам

Бүртэ Үжиний үзэсгэлэн ухаарлыг дагуулсан Монголжингоо 
Бүүвэйн дуу аялан аялан өсгөх ээжийнхээ уянгын эгшиг 
Бүхнээс илүү аавдаа эрхлэн айлгаж тунирхах охин ааль 

Ийм л сайхан хувь заяаг эдлэхээр бүсгүй хүн төрдөг байлгүй 
Ихэмсэг бөгөөд ухаалаг байхын учрийг ээжээсээ сурдаг байлгүй 
Ихийг бүтээж Эх орноо хайрлахыг эцгээсээ өвлөдөг байлгүй 
Ирж буцах цагийн эрхэнд удахгүй чи том охин болноо .........

Найздаа төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргээд 
Нар гэрэлтсэн энэ хорвоод насаа залуужтал инээ 
Гэрэл гийсэн гэртээ, жаргал хуртал инээ 
Зүүд нойрон дундаа хайртийгаа тэврээд инээ 
Зүрх сэтгэлдээ хэн хэнийгээ хайрлан инээгээрэй 

Ирээдүй өөд инээмсэглэж яваарай

Инээд хөөр баяр баясглангаар бялхаж яваарай миний найз

Урагшилах амьдрал чинь

Урам зориг итгэл сэтгэлээр дүүрэн байгээ 

Найздаа амьдралд нь хамгийн сайн сайхан бүхэнийг хүсэе

Анд найз бидэндээ үргэлж инээд хөөр баяр баясгалан бэлэглэж яваарай

Найз нар нь чамаас инээд хөөр баяр баясгаланг мэдэрдэг шүү





Миний шүтээн

Миний шүтээн Аав, Ээждээ мөргөё

Би гэдэг хүн бурхан шашин гэхээсээ илүү эцэг эх хоёрийгоо шүтэж амьдардаг. Миний төлөө эцэг эх эх хоёр маань өдөр шөнөгүй залбирдаг болохоор намайг аз үргэлж эвээж явдаг гэж би итгэдэг би өөрийгөө хэн хүнээс илүү азтай хүн гэж боддог. Би тэнгэр бурханд залбирахын оронд эцэг эх хоёртоо залбирдагаа.  

Р. Чойном “Миний шүтээн”-ээс иш татав.

Шүтлэгтэн биш гэлээ ч би 
Шүтдэг ганцхан шүтээнтэй 
Огторгуй тэнгэрт би шүтдэггүй 
Одон гаригт би шүтдэггүй 
Омголон догшин байгалийн сүрт үзэгдэлд би шүтдэггуй 
Олны хэл ам, хараал ерөөлд би шүтдэггүй 
Нүд аньж хувь тавиланг би шүтдэггүй 
Нүгэл буян, бурхан чөтгөрийг ч шүтдэггүй 
Би эмэгтэй хүнийг шүтдэг 
Би эх хүнийг шүтдэг 
Би ээжийгээ шүтдэг 
Би гагцхүү би гэдэг дотоод сэтгэлийг минь 
Биеийг минь, хүчин чадлыг минь 
Биштэд итгэх итгэлийг минь бүтээсэн 
Аугаа их тэр уран хүнд 
Амьд баримал, амьд зураг, амьд дууг бүтээж 
Бурхан багшаас ч ид чадлаараа давсан 
Буурал үстэй бяцхан эмгэний өмнө 
Өөрийн эрхгүй өвдөг сөхөрнөм. 
Он цаг, хүмүүс хоёрыг бүрхэг байх үеэр 
Онгон элгэндээ намайг тэвэрч өсгөсөн юм ижий минь

Тиймээ би эх хүнийг шүтдэг ээжийгээ би шүтдэг бас эцэг хүнийг шүтдэг эцэгийгээ би шүтдэг.

Энэ хорвоод сайн хүн хэдий олон ч ээжээс минь илүү намайг хайрлаж чадахгүй

Эх дэлхий хэдий уужим ч эцгийн минь намайг гэх сэтгэлийг гүйцэх сэтгэлтэн үгүй

Энэхэн биенд минь харин эх, эцгийнхээ ачийг хариулах чин хүсэл байвч

Эгэл биш юмаа эх, эцгийн минь ач

Эднийхээ сэтгэлийг чилээхгүй явахыг хичээе дээ.

Энгүй ачтануудаа ээдээ мөн их санах юмдаа...

Би гэдэг хүн ээжийнхээ хөхийг 5 нас хүртлээ хөхсөн гэж байгаа дүүгээ гарчихсан байхад хүртэл хамт хөхдөг байсан гэсэн хэ хэ тиймдээ өдийг хүртэл эрүүл саруул сайн сайхан явж байна. Ээхийн сүүгээ удаан хөхсөн хүүхэд бие сайтай эрүүл саруул байдаг гэдэг үнэн үг байхаа миний хувьд эрүүл саруул яваа маань эхийн сүүний ач гэж боддог. 

Аав маань миний хувьд аав гэхээсээ гадна миний шүтдэг лам багш, миний багш, миний найз маань. Аав маань намайг хар багаас минь тооны ухаан гэдэг агуу зүйл рүү хөтлөж оруулсан. Миний аав Физик, Математикийн багш хүн л дээ 6 настай байхаас минь л багийн наадамд хуушуурнийхаа мөнгийг зөв бодож чадвал явуулана гээд л тоо бодуулдаг байж билээ тэр хуушуурнийх нь үнэ нь тэдэн төгрөг тэдэн мөнгө гээд л их хэцүү тоотой тэгээд л тэдэн төгрөгтөй байлаа гэж бодоё тэгвэл хэдэн хуушуур аваад хэдэн төгрөг хариж ирэх вэ гээд л бодуулдаг байж билээ ингэж л би математик гэдэг агуу шинжлэх ухааны үүдээр алхаж орсон. Тэр үед дунд сургуульд уйгаржин монгол бичиг үздэг байж билээ аав маань надад уйгаржин монгол бичиг зааж өгөхийн тулд бие даажуйгаржин монгол бичиг сурсан гээд бодохоор миний боловсорлын тал дээр маш их анхаарал тавьж байсан байгаа юм. За тэгээд хичээлээ тараад л гэртээ ирээд л тоогоо бодно аавтайгаа цуг суугаад л олимпиадад бэлдэнэ аав маань олон цаг хичээл заагаад хичнээн их ядарсан ч гэртээ ирээд л надад тоо заадаг байсан тиймдээ ч би аймгийн математикийн олимпидад 3 жил түрүүлж улсын математикийн олимпидад амжилттай оролцож, монгол улсын их сургуулийн хэрэглээний математикийн ангийг онц дүнтэй төгссөн юм.  Аавын маань олон сайхан шавь нар өнөөдөр улс орны маань өнцөг булан бүрт сайн сайхан амьдарч яваа. Би ааваараа үнэхээр их бахархадаг эцгийнхээ нэрийг өргөж явахийн тулд эрвийж дэрвийхээрээ хичээж л явна. 

Аав маань түвд хэлийг бие даан сурч бурханы шашиний тэр олон номыг яаж цээжилсэнийг би гайхдаг юм. Миний аав толгой сайтай үнэхээр их хөдөлмөрч хүн гэдгийг би ухаан орсон цагаасаа л мэддэг болсон. Тийм ч учираас би аавыгаа шүтдэг аавдаа нэг сайхан алгадуулхаа адис авлаа гэж баярладаг. Ааваараа хийморийн сан тавиулаад гарахад ажил төрөл санасанаар минь бүтдэг би боддог. Хүмүүс өөрийгөө тийм том ламд даатгуулаад гэж ярьдаг миний хувьд бол ямар ч том ламаас илүү наддаа бурхан аав минь миний төлөө залбирч байхад би сэтгэл өөдрөг бардам явдаг. Миний бурхан ээж аав хоёр маань миний төлөө залбирч байгаа болохоор зам маань дардан байдагаа.

Аав маань миний хамгийн сайн найз 

Миний аав гэж хөгжилтөй яриа хөөрөө сайтай хэнтэй ч нэг л зангаараа харьцдаг жинхэнэ монгол эр хүн байдаг. Аавынхаа энэ сайхан чанруудыг өвлөж авахыг би их хичээдэг. чиний хамгийн дуртай зүйл чинь юу вэ гэж асуувал эргэлзэлгүй ээжийнхээ гарын хоолыг идэж аавтайгаа хуучлах гэж хэлнэ. Би аавтайгаа хуучлах маш дуртай сонсоод л баймаар хөгжилтөй ухаарал хайралсан ярианд би бүүр автчихдаг. Манай гэр гэж инээд цалгисан эрдмийн их өргөө. би өөрийгөө ийм сайхан гэр бүлд төрсөн ховорхон азтай хүн гэж боддог.

Бүлээн сүү амлаж өссөн болохоор сэтгэл минь цагаахан байдаг 

Бүтэн хайранд өлгийдүүлж өссөн болохоор бодол минь гэгээхэн байдаг боловуу гэж боддог.

Энэ хорвоогийн эгэлгүй хоёр шүтээн Аав, Ээждээ сөгдөн мөргөё